Dark Light
Нийгэм | 2023-10-02

Л.Энх-Амгалан: Багш нар ажил хаявал хуулийн байгууллагад хандана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос багшийн цалинг 1000 ам.долларт хүргэхийг шаардан ажил хаяхаа мэдэгдээд буй. Уг асуудалтай холбогдуулан БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хэвлэлд тайлбар өглөө. 

Тэрбээр: 

МУ-ын Засгийн газар Монголын үйлдвэрчний эвлэлтэй гурван талт гэрээ байгуулан ажилладаг. Гэтэл аль нэг хууль бус байгууллага гарч ирээд хууль бус ажил хаялтад уриалж болохгүй. Энэ тохиолдолд бид хууль хяналтын байгууллагад хандахаас өөр аргагүй. Монгол улсын төсөв өөрөө хязгаартай. Болдог бол зөвхөн багш гэлтгүй бүхий л төрийн албан хаагчийн цалинг 1000 долларт хүргэх хүсэл бий. Боловсролын салбарын ажилчдын цалинд 1,7 их наяд төгрөгийн зардал гардаг. Өнгөрсөн баяр наадмын үеэр цалин нэмэгдсэн. Одоо дахиад нэмэгдэх гэж байгаа. Сайн багш өндөр цалин авдаг байх боломжийг нээж байгаа. Гүйцэтгэлийн үнэлгээ өндөр байвал цалингийн 50 хүртэлх хувьтай тэнцэхүйц урамшуулал авна. Хавтгайруулж нэмэгдүүлэх боломжгүй гэв. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19