Dark Light
Нийгэм | 2023-10-02

Ж.Сүхбаатар: Ёс зүйн хариуцлага хүлээж сайдаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Ж.Сүхбаатар албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхий сайдад өгсөн талаараа мэдэгдэл хийлээ. 

Тэрбээр

"Миний бие Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад гаргасан. УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр энэ тухайгаа тайлбарлаж, мэдээлэл өгсөн.

Ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийн агуулга нь юу гэвэл улстөрчийн хувьд эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж, шалгалтын ажлууд явагдаж байна. Тиймээс ёсзүйн хариуцлага хүлээж, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн. Өөрөөр ямар нэгэн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон зүйл байхгүй. 

2023 онд нийтийн тээврийн салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлд төсвийн ерөнхийлөн захирагчаар ажилласан. Энэ асуудалд тавьж байгаа зорилтыг хэрэгжүүлэх явцад иргэдийн дунд эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэсэн асуудлууд гарсан.

Нэг жил ажиллахдаа миний хувьд төлөвлөгөө гаргасан, бас хуримтлагдсан асуудал байна. Намайг орж ирэхэд олон ажлыг зэрэг эхлүүлсэн, эрэмбэ тодорхой биш байсан.

Харин одоо түгжрэл, төвлөрлийг сааруулах Засгийн газрын бодлого одоо тодорхой болсон. нэгдүгээрт нийтийн тээврийн асуудал.

Холбоос зам, замын хөдөлгөөн зохицуулалт, хууль зүйн орчин, соён гэгээрэл, хот хөдөөгийн сэргэлт гэсэн таван чиглэлд Засгийн газрын бодлого тодорхой болсон байгаа" гэв. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19