Архангай аймаг, ... сумын Хорго багийн “Тахилт” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 185 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ тус сумын харьяат иргэн Г нь 9 сарын 29-ний өдрийн 02:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд “Дагиналтай” нуурын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 9 сарын 29-ний өдрийн 05:30 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Тариат сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн тасгийн алба хаагчид, ар гэрийнхэн тус сумын харьяат иргэн Г/38 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 10 сарын 01-ний өдрийн 08:20 цагаас 19:00 цаг хүртэл “Дагиналтай” нуурт 8 удаагийн шумбалт хийж, “Дагиналтай хад” гэдэг газар 5 км-ийн тойрогт автомашинтай болон явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон. 10 сарын 02-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Эх сурвалж: ОБЕГ
АДМИН








Нийгэм




