Dark Light
Нийгэм | 2023-10-02

“Ханжоу-2022”: Эмэгтэй волейболчид азийн аваргуудын эсрэг туллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын эмэгтэй волейболчид өнөөдөр /2023.10.02/ Ази тивийг төлөөлөн дэлхийд өрсөлддөг хүчтэй багуудын нэг Тайландын эсрэг өрсөлдлөө. 

“В” хэсгийн тэргүүн баг, Тай бүсгүйчүүд энэ онд нутагтаа зохион байгуулагдсан Азийн АШТ-д хүчирхэг Хятадын шигшээ багийг буулган авч, 3 дахь удаагаа шар тивийн аварга болоод байгаа билээ. 

Энэ удаагийн наадамд Тайландын Азийн аварга болсон бүрэлдэхүүнээс 2 тоглогч л ирээгүй буюу үндсэн шигшээ баг нь Ханжоуд ирээд байгаа юм. 

Хүчирхэг өрсөлдөгчийн эсрэг эхний үеийн тоглолт хүндхэн болж, 25:14-өөр дийлдсэний дараа 2-р үед манай баг 25:20 буюу тун ойролцоо өрсөлдөөнийг үзүүлсэн. Харамсалтай нь, манай багийн тоглолт 3-р үед эхний үеийн адил сайн болсонгүй, 25:12-ын харьцаатай өндөрлөлөө. Энэ тоглолтод манай багаас Ганболдын Энхнаран 13, Ган-Очирын Хонгорзул 8 оноо авч, багаа тэргүүллээ. Энэ хэсгийг 2 хожилтой Тайландын баг тэргүүлж, Тайвань удааллаа. Манай багийн хувьд Азийн наадмын 9-12-р байрын төлөө “Н” хэсэгт өрсөлдөхөөр боллоо. 

Монгол Улсын шигшээ баг 10-р сарын 4-ний өдөр Хонконг, 10-р сарын 5-ны өдөр Афганистаны багтай тоглох хуваарьтай байна. 

Ч.БААТАРЗОРИГ

Гэрэл зургийг Ч.ГАНБАТ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08