Dark Light
Нийгэм | 2023-10-03

Өчигдөр 5 болон 7 настай эгч дүүс есөн давхрын цонхоор унаж, амиа алджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өчигдөр буюу аравдугаар сарын 2-ны өдрийн оройн 19 цагийн орчимд гэртээ харгалзах хүнгүй байсан бага насны охид гэрийнхээ цонхоор унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. 

Тодруулбал, Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд байрлах "Харуул Алтай" хотхоны 9 давхарт амьдардаг 7 болон 5 настай эгч дүү хоёр цонхоор хөл алдан унаж, амь насаа алджээ. 

Мэдээллийн дагуу хэргийг баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс хэрэг бүртгэн нээн шалгаж эхлээд байгаа аж. 

Иймд эцэг, эх асан хамгаалагч та бүхэн бага насны хүүхдүүдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь үлдээхгүй байх, хүүхдүүдээ үлдээж байгаа орчин болон харж үлдэх хүн эрсдэл үүсгэхгүй байх эсэхэд байнгын анхаарлаа хандуулж байхыг мэдээллээр дамжуулан сэрэмжлүүлж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19