Dark Light
Нийгэм | 2023-10-03

ХЗДХ-ийн сайд Б.Солонгоо Хөвсгөл, Булган, Орхон аймгуудад ажиллалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон нутагт хийх айлчлалын бүрэлдэхүүнд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо ажиллах үеэрээ Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар, Хилийн цэргийн 0257 дугаар анги, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Шүүх шинжилгээний хэлтэс, Орхон аймаг дахь Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн үйл ажиллагаатай танилцаж, мэдээлэл өглөө.

Уулзалтын үеэр дэд сайд Б.Солонгоо Засгийн газраас хэрэгжүүлж буй “Хөдөөгийн сэргэлт” бодлогын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны зүгээс хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар болон орон нутагт шилжин ажиллаж буй алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор хууль зүйн салбарын нэгдсэн орон сууцны төслийг хэрэгжүүлж эхлэхээр ажиллаж байгаа талаар танилцуулж, албан үүргээ хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо.

Түүнчлэн Хөвсгөл, Булган аймгийн цагдаагийн байгууллагад ажиллаж буй эмэгтэй алба хаагчидтай тусгайлан уулзаж, эмэгтэй алба хаагчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр дотоодын болон олон улсын байгууллагуудтай мэдлэг мэдээлэл, туршлага солилцох уулзалтыг тогтмол зохион байгуулж, жендерийн тэгш байдлыг дээшлүүлэх, удирдлагын манлайлалд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж  байгаа талаар мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19