Dark Light
Нийгэм | 2023-10-03

Дата дуран - Дататон тэмцээний ялагчид тодорлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ удаагийн тэмцээн нь нийгэмд тулгамдаж буй аливаа асуудлаар өгөгдлийн шинжилгээ хийж, гарц шийдлийг тодорхойлж, бодитоор хэрэгжүүлэх боломжтой байснаараа онцлогтой байлаа. Тус тэмцээнд нийт 60 орчим баг бүртгүүлсэн бөгөөд хоёр үе шаттай зохион байгууллаа. 

- I шат - Оролцогчид ҮСХ-ны нээлттэй өгөгдөл болон бусад баталгаат нээлттэй өгөгдлийг ашиглан бүтээлээ илгээснээс шилдэг 10 багийг шалгаруулсан. 

- II шат - шилдэг 10 багт шалгарсан багуудыг холбогдох салбарын менторуудтай уулзуулан менторшип хөтөлбөрийг зохион байгуулж, шилдэг гурван багийг тодрууллаа. 

Дата Дуран - Дататон тэмцээний эцсийн шалгаруулалтын дүн: 

- I байр “MindBlow” баг – “Улаанбаатар хотын дэд бүтэц, нийгмийн суурь үйлчилгээний хотын хүн амд хүртээмжтэй байдал” бүтээл 

-  II байр “Endogen” баг – “Жендерт суурилсан хөдөлмөр эрхлэлт” бүтээл

- III байр The Econbytes баг – “Монгол улс дахь тэтгэмж болон халамжийн орлогын тэгш бус байдалд үзүүлэх нөлөөлөл” бүтээлээрээ шалгарлаа. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19