"Ногоон автобус"-ны асуудалтай холбоотойгоор Авлигатай тэмцэх газраас өчигдөр буюу 10 дугаар сарын 2-ны орой БНСУ-ын хоёр иргэнийг баривчлан саатуулжээ. Тухайн иргэд нь автобусны асуудлаар мэдээлэл хийсэн хоёр иргэн биш бөгөөд "Тэнүүн-Огоо" компани, БНСУ-ын "Дэүбас" компанитай хамтран ажиллахад тэдний дунд зуучлагч компаниар гэрээлэн ажилласан хүмүүс юм байна. Тэднийг цагдан хорих 461 дүгээр ангид, 48 цагийн хугацаатай саатуулсан байна.
Нийгэм | 2023-10-03
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм




