Dark Light
Нийгэм | 2023-10-03

АТГ-аас МОНАДА-ийн удирдлагуудын гэрт нэгжлэг хийж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

АТГ-аас Допингийн эсрэг үндэсний төвийн тэргүүн Ж.Хатанбаатар, Гүйцэтгэх захирал М.Мөнхболд нарын гэр болон албан өрөөнд шалгалт хийж байгаа аж. 

Шалгалтын явцад Ж.Хатанбаатарын өрөөнөөс их хэмжээний сэргээшийн төрлийн бодис илэрсэн бөгөөд тэрбээр бөхчүүдийн шинжилгээний хариуг өөрийн цахим хаягаар авч, нэр бүхий бөхчүүдээс авлига авсан байж болзошгүй талаар зарим эх сурвалжууд мэдээлсэн. 

Уг асуудлаар АТГ-аас тодруулахад: 

Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Нэгжлэгийн явцад илэрсэн зүйлсийг мэдээлэх боломжгүй. Шалгалтын ажиллагаа дууссаны дараа прокурорын зөвшөөрлөөр олон нийтэд мэдээлэх боломжтой гэв. 

Бид энэ талаар шуурхай мэдээлэх болно. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19