Dark Light
Нийгэм | 2023-10-03

Дараагийн хотын дарга хэн бэ?

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлчүүд нэг өдөрт хоёр даргаа буулгалаа. Өөрөөр хэлбэл нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлын хүрээнд оруулж ирсэн ногоон автобуснууд чанарын шаардлага хангаагүй, капитал засвартай байж болзошгүй нь тогтоогдож хууль хяналтын байгууллага шалгаж эхэлсэн. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан олон нийт бухимдлаа илэрхийлсэн бол үүний хариуд ёс зүйн хариуцлага хүлээж Хотын сайд, хотын дарга хоёул огцрох хүсэлтээ гаргасан. 

Төрхөмдөө буцсан хотын хоёр дарга ёс зүйн хариуцлага хүлээж огцорч буйгаа хэлсэн ч ногоон автобусны асуудалд буруутай гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй. Ажлаа өгснөөр асуудал шийдэгдэхгүй, буруутай үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой талаар цахим орчинд иргэдийн сэтгэгдэл хөвөрсөөр байна. 

Мөн нэг өдөр хоёр дарга ажлаа өгсөнтэй холбоотой тэдний бүлээн сандалд суух эрх мэдлийн төлөөх зодоон эхэлж байна. Дур эзнээ голохгүй, дунд чөмөг сүүжээ голохгүй гэгчээр дор бүрнээ хотын мээрийн суудалд санаархсан бүлэглэлүүд цахим орчныг хөөсрүүлж байна. 

Цахим орчинд хөөсөрч буй таамгуудыг дурьдвал: 

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар 

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал 

Өмнө хотын даргад нэрээ дэвшүүлж намаасаа хөөгдөж байсан жиргээчин С.Мөнхчулуун 

Хотын даргын үүргийг хоёр ч удаа түр орлож байсан НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нарын нэрс хөвөрч байна. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19