Dark Light
Нийгэм | 2023-10-03

Гарцаар гарч явсан таван настай хүүг ээжийнх нь хамт мөргөжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагад 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 19 цаг 33 минутад Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 4 дүгээр буудал дээр “Зам тээврийн осол гарсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. 

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газраас шалгахад 33 настай, эмэгтэй “О” гэгч нь 31 настай эмэгтэйг, 5 настай хүүгийн хамт гарцтай хэсгээр зам хөндлөн гарах үед нь мөргөж гэмтээсэн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 

Осол гаргасан жолоочийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драгер багажаар шалгахад согтууруулах ундаа хэрэглээгүй байсан.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19