Dark Light
Нийгэм | 2023-10-04

"Говь" ХК 100-120 ажилтантай үйлдвэрээ Хэнтий аймагт байгуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Хөдөөгийн сэргэлт” бодлогын хүрээнд томоохон ААН-ийг орон нутагт салбараа байгуулах таатай нөхцөлийг бүрдүүлсэн. Үүний хүрээнд аймгийн удирдлагуудын тавьсан хүсэлтийн дагуу “Говь” хувьцаат компани Хэнтий аймгийн Хэрлэн суманд 100-120 ажилтантай салбар үйлдвэрээ байгуулахаар болжээ. 

Говь хувьцаат компани нь 1981 оны 9 сарын 5-ны өдөр үүсгэн байгуулагдсан ба хэрэглэгчдийнхээ таашаалд нийцсэн төгс загвар, чанарыг эрхэмлэн дэвшилтэд технологийг нэвтрүүлж, Монгол ноолуурыг дэлхийд таниулж буй үндэсний ууган үйлдвэрлэгч билээ.

Одоогоор ажилтнуудаа бүртгэх, үйлдвэрийн байраа бэлдэх зэрэг бэлтгэл ажлаа хангаж байгаа бөгөөд 10 дугаар сарын дундуур болон Хэнтий аймгийн эдийн засгийн форумын үеэр албан ёсоор гэрээ байгуулахаар төлөвлөөд байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19