Dark Light
Нийгэм | 2023-10-04

Хорих анги, цагдан хорих, баривчлах байранд зөрчил гаргахгүй байхыг үүрэг болголоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн прокурорын газраас  хорих ял эдэлж байгаа болон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан иргэдийн эрхийг хамгаалах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Цагдан хорих 461 дүгээр хаалттай анги, 401, 405, 407, 409, 421, 429 дүгээр хорих анги, Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагын удирдлагуудтай уулзалт хийлээ.

Уулзалтаар хорих анги, цагдан хорих, баривчлах байранд давтагдан гарч байгаа зөрчил, түүний шалтгаан нөхцөл, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай ажил, арга хэмжээний талаар хэлэлцэж, ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрхийг зөрчихгүй байх, баривчлах, цагдан хорих шийдвэрийг хууль, журмын дагуу биелүүлэх, дахин зөрчил гаргахгүй байх үүрэг өгч, үр дүнг тооцож ажиллахаар шийдвэрлэсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19