Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвөөс мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд:
"Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв-д 2023 оны 10 дугаар сарын 3 ны өдөр эрх бүхий байгууллагаас мөрдөн шалгахтай холбоотой үйл ажиллагаа явуулсан болно. Тус байгууллагаас одоогоор албан ёсны мэдээлэл хийгээгүй байгаа энэ үед байгууллага болон хувь хүнтэй холбоотой буруу ташаа мэдээлэл хэвлэл мэдээллээр тараах үйл ажиллагаа явуулж байгаад харамсаж байна. Хэн нэгний гэм буруутай нь тогтоогдоогүй, байгууллага болон хувь хүний нэр хүнд, сэтгэл санаанд хохирол учруулж болзошгүй байх тул энэ явдлаа таслан зогсоохыг хэвлэл мэдээллийн байгууллагуудад анхааруулан мэдэгдэж байна. Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв нь дэлхийн допингийн эсрэг байгууллагаас жил бүр шинэчлэн баталдаг хориотой бодисын жагсаалтад орсон эм болон бусад бүтээгдэхүүнүүдийг огтоос ашигладаггүй бөгөөд Олон улсын итгэмжлэгдсэн лабораториудаас зөвшөөрөлтэй бүтээгдэхүүнүүдээр Үндэсний шигшээ багийн тамирчдад үйлчилгээ үзүүлдэг байгууллага болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна"
АДМИН








Нийгэм




