Dark Light
Нийгэм | 2023-10-04

Б.Баатарзориг: Өөрчлөлтийг хийхэд хурд, технологи, мэдээлэл, зохион байгуулалт нэн чухал

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний онол, арга зүйн цугларалтын хоёр дахь өдөр Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг "Төрийн албаны шинэтгэлийн зарим асуудлууд" сэдвээр мэдээлэл хийлээ.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг өөрчлөлтийг хийхэд хурд, технологи, мэдээлэл, зохион байгуулалт нэн чухал болохыг онцлоод өөрчлөлтийн 6 хандлагын талаар, өөрчлөлтийн удирдлагын загваруудыг зөв сонгож, амжилттай хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын чиглэлээр сонирхолтой сэдвийг хөндөв.

Түүний хэлснээр өөрчлөлтийн удирдлагын загваруудыг хэрэгжүүлсэн төрийн алба 3 дахин амжилттай байдаг төдийгүй ажлыг зөв хийх нь менежментийн гол зарчим бөгөөд өөрчлөлт өнөөдрөөс өөрийгөө өөрчлөхөөс эхлээд өрх гэр, хамт олон, байгууллага, нийгмийн түвшинд өөрчлөлт шинэчлэл хийгдэх болно гэдэгт санал нэгдлээ. Мэдээллийн дараа асуулт хариулт өрнөснөөр өндөрлөв. 

Хурандаа Б.ОТГОНБАЯР, гэрэл зургийг Ц.БУЯНРАВЖИХ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19