Dark Light
Нийгэм | 2023-10-04

Өмнөговь аймаг 14 сумандаа “Залуучуудын хөгжлийн төв”-тэй боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өмнөговь аймгийг хөгжүүлэх "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд залуучуудын эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн харилцаа, сэтгэл зүй, хөгжил, оролцоог нэмэгдүүлэх “Залуус” хөтөлбөрийг батлан, амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. 

Тус хөтөлбөрийн хүрээнд сумдын иргэд, залуучуудад төрийн үйлчилгээг ойртуулах, тэдний хөгжил, оролцоог дэмжих зорилгоор Залуучуудын хөгжлийн төвүүдийг байгуулж байгаа бөгөөд энэ жил 14 сум төвтэй болж байна.

2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Ноён сум, 10 дугаар сарын 03-ны өдөр Баян-овоо сумын Залуучуудын хөгжлийн төвүүд үүд хаалгаа шинээр нээлээ. Тун удахгүй Баяндалай, Хүрмэн, Мандал-Овоо сумдад шинэ төвүүд нээгдэхээр бэлтгэл ажлаа хангаад байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19