Dark Light
Нийгэм | 2023-10-04

А.Ариунзаяа: МАН хамгийн шилдэг хүмүүсээ фронт руу явуулж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Түгжрэлийн сайд болон Нийслэлийн Засаг дарга буюу Улаанбаатар хотын захирагч нар ёс зүйн хариуцлага хүлээн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасантай холбогдуулан МАН-ын удирдах зөвлөл өнөөдөр хуралдсан. Уг хурлын шийдвэрийг МАН-ын Нарийн бичгийн дарга А.Ариунзаяа танилцууллаа. 

Тэрбээр

Хотын даргад Х.Нямбаатарыг, Хот хариуцсан сайдад Б.Дэлгэрсайхан, ХЗДХ-ийн сайдад Б.Энхбаярыг томилох улс төрийн шийдвэр гарлаа. Энэхүү шийдвэрийг Ерөнхий сайдад хүргүүлж Ерөнхий сайд батална. Харин Нийслэлийн намын хорооны даргын асуудал дараагийн үе шатанд яригдана. Эхний ээлжид хотын даргын асуудлыг шийдвэрлэлээ. Энэ бол улс төрийн шийдвэр учраас дараагийн шийдвэрийг тухайн хариуцсан албанууд шийдвэрлэнэ гэв.

Цаг хугацаа бага байгаа учраас хамгийн шилдэг хүмүүсээ фронт руу явуулж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19