Dark Light
Нийгэм | 2023-10-04

ЦЕГ: Хүүхэд хулгайлах гэмт хэргийн шинж тогтоогдоогүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Олон нийтийн цахим сүлжээнд цагдаагийн хувцастай хүн хүүхэд хулгайлахыг завдсан гэх мэдээлэл нийтлэгдсэний дагуу Цагдаагийн Дотоод хяналт-Аюулгүй байдлын газар, Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс хамтран шалгаж байна. 

Тухайн алба хаагч нь Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсийн гэрээт алба хаагч "У" байжээ. Тэрээр найзынхаа гэрээс гарч явахдаа бага насны хүүхдүүд картаар тоглож байхаар нь нэг нэгнийгээ нүд рүү хатгаваа, наад карт чинь үзүүртэй гэмтээж магадгүй үзүүртэй эвгүй тоглоом ингэж тоглож болохгүй талаар хэлсэн, өөрөө жаахан дүүтэй болохоор чихэр авч өгье гэсэн гэх ба ямар нэгэн буруу санаа бодол байхгүй, удалгүй явсан гэх тайлбар өгчээ. Тухайн асуудал нь тогтоогдож, хүүхэд хулгайлах гэмт хэргийн шинж тогтоогдоогүй байна. 

Тухайн алба хаагчид болон удирдлагад нь Цагдаагийн албаны тухай хуулийн  81.4 дүгээр зүйлд заасан сахилгын арга хэмжээ авахаар шийдвэрлэж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19