Dark Light
Нийгэм | 2023-10-04

"Соёлын сэргэлт 2023" аян Сайхан суманд боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Соёлын сэргэлт-2023" аян Булган аймгийн сумдуудаар зөөврийн номын сан, урлаг уран сайхны тоглолт, бүтээлч урлан, сургалт, уралдаан тэмцээн, виртуал үзэсгэлэн зэрэг багтсан хөтөлбөртэйгөөр соёлын үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. 

Соёлын сэргэлт аяны баг өглөөний 08.00 цагт Булган аймгийн Сайхан сумын ЕБС дээр идэвхжүүлэлт хийж, сурагчид бий биелэн эхэллээ. 

УУЛЗАЛТ

Сумын Засаг дарга Д.Санчир-Очиртой хийсэн уулзалтаар Соёлын яамнаас хэрэгжүүлж буй үндэсний үнэт зүйлээ өвлөн уламжлах, хайрлан хамгаалах, өвлөн уламжлагчдаа алдаршуулах, бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх зорилготой "Соёлын сэргэлт 2013" аяны талаар мэдээлэл өгч санал солилцлоо. 

Тус сумын хувьд 9 өвлөн уламжлагч үлдсэн бөгөөд хүүхэд багачууддаа соёлын өвийг өвлүүлэн уламжлуулах зорилготой аяныг улс орон даяар зохион байгуулж буйд сумын удирдлагууд талархаж байгаагаа илэрхийлсэн юм. 

 УРЛАГИЙН ТОГЛОЛТ 

Сумын Соёлын төв, Гурван баатрын хөшөөт талбайд зохион байгуулагдаж буй "Соёлын сэргэлт 2023"; аянд Соёлын ордны хөтлөгч дуучин М.Мөнхзаяа, Д.Очирхуяг болон сумын соёлын төвийн дэргэдэх бүжгийн Цацал хамтлаг, дууны дугуйлангийн авьяаслаг хүүхдүүд оролцож урлагийн тоглолтоо нутгийн олонд өргөн барилаа. 

 БҮТЭЭЛЧ УРЛАН, УРАЛДААН ТЭМЦЭЭН 

Бүтээлч урланд хүүхдүүд хөгжин саатаж, түргэн хэллэгийн тэмцээн, танин мэдэхүйн тэмцээн зохион байгуулагдаж, 8б ангийн сурагч О.Рагчаа, 7а ангийн сурагч Б.Билгээ нар шалгарч, хурдан дааганы уралдаанд сурагч н.Цэнд-Аюуш, н.Нямбаяр, н.Баяржаргал нар хурд авхаалж самбаагаараа тэргүүлэн оролцлоо. 

Сайхан суманд зохион байгуулж буй;Соёлын сэргэлт 2023 аяны үйл ажиллагаанд сумын иргэд идэвхтэй оролцлоо. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19