Dark Light
Нийгэм | 2023-10-05

Говь-Алтай аймгийн Дарив суманд хөв цөөрөм байгууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргаа 2023 онд Жаргалан, Баян-Уул, Дарив, Шарга сумдад хөв цөөрөм хийх боломжтой газруудыг тогтоосон. Тус газруудын нэг болох Дарив сумын Ихэс багийн Баяннурууны Мараатын эх гэдэг газарт шинээр хөв цөөрөм байгуулан ажиллалаа.

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын дэмжлэгтэйгээр “Алтайн хишигт” ХХК ажлыг хийж гүйцэтгэлээ.

Тус хөвийн далангийн урт 36м, өндөр 2,5м, хярын өргөн 3,5м, илүүдэл ус гаргах сувгийн урт 17м, өргөн 2м, гүн 0,7м бөгөөд мал сүрэг, зэрлэг амьтдыг ундаалах, бэлчээрийн давхардал, байгаль орчны доройтлыг бууруулахад ач холбогдолтой юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19