Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн “Булгийн-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 147 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 37 км-т, Ө-48°03’00.0″, У-109°21’36.0″/ 10 сарын 05-ны өдрийн 02:57:02 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс мөн өдрийн 03:03 цагт цахим шуудангаар ирүүлсэн.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Өмнөдэлгэр сумын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.
АДМИН








Нийгэм




