Dark Light
Нийгэм | 2023-10-05

Сэжигтний зорчсон маршрутын дагуу агаараас эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дорноговь аймагт алга болсон  охины хэрэгтэй холбогдуулж тус аймгийн Цагдаагийн газар, ЗДТГ, Онцгой байдлын газар хамтран хэвлэлийн хурал хийлээ.

Дорноговь аймгийн засаг дарга О.Батжаргал: "2023 оны аравдугаар сарын 3-ний өглөө 07 цагт хичээлдээ явах гэж гараад сураггүй болсон охиныг аймгийн цагдаагийн газартай хамтран эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байна. Энэ хугацаанд аймгийн онцгой комисс хуралдаж эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэн 23 байгууллагын 245 албан хаагчийг дайчлан эрлийн ажлыг зохион байгуулж байна. 10 дугаар сарын 4-ний өглөө Дорноговь аймгийн Цагдаагийн газар болон Онцгой комиссын хамтарсан ажлын хэсгийг Сайхандулаан, Мандах сум чиглэлд дөрвөн авто тээврийн хэрэгсэл 29 албан хаагчийг томилж ажиллан орой 18 цагийн орчимд сэжигтэнг саатуулан баривчилсан. Мөн Сайншанд сумаас дахин эрлийн ажлын хэсэг гаргаж өөр чиглэлд дөрвөн автомашин 33 албан хаагчийг дайчлан ажилласан. Өнөөдөр буюу 2023.10.05-ны өглөө Онцгой байдлын ерөнхий газрын агаараас эрэн хайх нисэх нэгж ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албаны хамтарсан ажлын хэсэг өглөө 07 цагт Улаанбаатар хотоос хөөрч 09 цаг 20 минутад Мандах сумын нутаг дэвсгэрт хүрэлцэн ирж гэмт этгээдийн зорчсон маршрут дагуу агаараас эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Одоогоор алга болсон охин олдоогүй эрлийн ажил үргэлжилж байна. 

Тухайн хэрэг томоохон зохион байгуулалтайгаар хийгдсэн буюу гэмт этгээд автомашины өнгө болон дугаарыг өөрчилсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон. Мөн эрэн хайх ажиллагаанд тодорхой нэр хаяггүй хүмүүс санаатайгаар хохирогчийн ар гэр лүү баталгаагүй мэдээллүүдийг өгч эрлийн ажилд саад учруулж байна" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19