БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын 19 дүгээр наадам ид өрнөж байна. Өнөөдөр тус наадмын чөлөөт бөхийн төрөл эхэлж байгаа бөгөөд энэ өдөр Монголын гурван бөх дэвжээнд гарна.
Тэмцээний эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд 23 хүртэлх насныхны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга Ц.Намуунцэцэг, 53 кг-д олимп, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Болортуяа, 57 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга Э.Даваачимэг нар өрсөлдөнө. Энэ тэмцээнд Монголын нийт 12 тамирчин (эрэгтэй 6, эмэгтэй 6) хүч үзэх юм.
АДМИН








Нийгэм




