Dark Light
Нийгэм | 2023-10-05

"Соёлын сэргэлт-2023" аян Бүрэгхангай суманд боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Соёлын сэргэлт-2023" аян “Хүүхдэд ээлтэй Булган“ уриатайгаар Булган аймгийн сумдад үргэлжилж байна. 

Дархан хайрханы өвөрт орших Монгол Улсын Гарамгай баатар Лодонгийн ДАНДАР баатрын уугуул нутаг, Бүрэгхангай суманд Соёлын сэргэлт-2023 аяныг хэрэгжүүллээ. 

НЭЭЛТ

Төрийн дууллаа хамтдаа дуулж эгшиглүүлснээр нээлтийн үйл ажиллагаа эхэллээ. Бүрэгхангай сумын Засаг дарга М.Бадам, ХТНС-гийн хэлтсийн дарга С.Тунгалаг, Булган аймгийн СУГ-ын дарга н.Алдармөнх нар аяны зорилго зорилтыг танилцуулж, мэндчилгээ дэвшүүлэн нээлээ. 

УРЛАГИЙН ТОГЛОЛТ

Булган аймгийн Хөгжимт жүжгийн театр-ын дуучин МУСТА Б.Энхмөрөн, Фантастик продакшны залуу жүжигчин Д.Доржпүрэв, Бүрэгхангай сумын Соёлын төвийн дэргэдэх бүжгийн дугуйлангийн сурагчид Төрийн соёрхолт Хүүхдийн зохиоч Ж.Дашдондогийн “Хүүхдийн дууны цоморлиг” болон "Угсаатан" бүжгээр мэндчилгээ дэвшүүлэн тоглолтоо толилууллаа. 

СУРГАЛТ

Хүүхдийн төв номын сан Children's Central Library of Mongolia-ийн мэдээлэл технологи арга зүйн хэлтсийн эрхлэгч С.Тунгалаг бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх чиглэлээр төрөөс явуулж буй бодлого үйл ажиллагааг товч танилцуулж "Үндэсний үнэт зүйл, эв нэгдэл" сэдвээр илтгэл танилцууллаа. Мөн ХТНС-гийн инженер О.Батсайхан “Бие даан суралцах чадвар” сургалтыг зохион байгууллаа.

ШАГНАЛ

Монгол Улсын Гарамгай баатар Лодонгийн Дандарын нэрэмжит ЕБС-ийн 5б ангийн сурагч Г.Сайнзаяа, 9а ангийн сурагч Б.Мөнгөнтуяа, 12а ангийн сурагч Б.Энхжин нар "Тэргүүний уншигч Д.Нацагдорж" тэмдгээр шагнууллаа. 

УРАЛДААН ТЭМЦЭЭН 

Танин мэдэхүйн цэнгээнт тэмцээнд нийт 80 гаруй хүүхэд оролцсоноос, сурагч Г.Хувьтөгөлдөр, О.Жаргалчулуун нар шалгарч Хүүхдийн Төв номын сангийн ном болон соёлын бэлэг дурсгалын зүйлээр шагнууллаа.  

СОЁЛЫН ХӨТӨЛБӨР

"Монгол ахуй" чулуун урлан, 

Бяцхан геологич, 

Монголын уламжлалт тоглоом наадгай зэрэг сургалт хөтөлбөрүүд хэрэгжүүллээ.

Түүнчлэн хүүхдийн заавал унших 50 номоор баяжуулсан "Зөөврийн номын сан",

“Бурхан халдун уул” виртуал үзэсгэлэн, 

Номын үзэсгэлэн худалдаа гэхчлэн соёлын олон үйл ажиллагааг Бүрэгхангай суманд зохион байгуулан ажиллалаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19