Dark Light
Нийгэм | 2023-10-05

Гэмтэл согог судлалын салбар 26 эмч мэргэжилтнээр бүл нэмлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2021-2023 оны “Гэмтэл Согог Судлал”-ын үндсэн мэргэшлийн сургалтын резидент эмч нарын төгсөлтийн шалгалт 09 дүгээр сарын 23-наас 10 дугаар сарын 03-ны хооронд зохион байгуулагдлаа.

Энэ хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах “Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, өөрсдийн сурч мэдсэнээ хэрэгжүүлэн ажиллаж, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө мөр зэрэгцэн зүтгэхийг хүсэж байна.

Гэмтэл согог судлалын салбарын ирээдүйн хөгжил дэвшил шинэ залуу төгсөгч та бүхнээс ихээхэн хамааралтай гэдгийг ч бас сануулж, салбартаа манлайлж ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээн нийт төгсөгчдөд амжилт хүслээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19