Dark Light
Нийгэм | 2023-10-06

“Соёлын сэргэлт 2023” аян Могод суманд боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Соёлын сэргэлт 2023” аяныг Булган аймгийн Могод суманд амжилттай хэрэгжүүллээ. Тус суманд Их, бага Тогоо хэмээх сөнөсөн Галт уул, Түрэгийн үеийн түүх дурсгал, соёлын өвд түшиглэн соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой. Могод сумын нутгаар хэд хэдэн гол урсах бөгөөд алдарт Хульжийн халуун рашаан энэ нутагт оршдог билээ.   

СОЁЛЫН ХӨТӨЛБӨРҮҮД

Зөөврийн номын сан, соён гэгээрүүлэх сургалт, хүүхдийн танин мэдэхүйд зориулсан бүтээлч урлан, уралдаан тэмцээн, виртуал музейн үйлчилгээг үзүүлэн ажиллалаа. 

СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ИЛТГЭЛ, СУРГАЛТ

“Бүх нийтийн соёлын боловсрол” илтгэл Хүүхдийн төв номын сангийн эрхлэгч Л.Батболор 

”Ном уншихад учир бий”, “Хүүхдийн уншлага эцэг эх” сэдвээр, 

Хүүхдийн төв номын сангийн номын санч Г.Дарьсүрэн 

"Мөрөөдөлдөө хэрхэн хүрэх вэ?" сэдвээр илтгэл, сургалтууд тус тус зохион байгууллаа. 

УРЛАГИЙН ТОГЛОЛТ

Соёлын сэргэлт аяны үйл ажиллагаанд Булган аймгийн Сэлэнгэ сумын дуучин Г.Батдорж, Бугат сумын дуучин А.Мижиддорж нар ая дуу уран бүтээлийн тоглолтоо өргөн барилаа. 

МЭРГЭЖИЛ АРГА ЗҮЙН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨ

Хүүхдийн төв номын сан Children's Central Library of Mongolia-ийн арга зүйч, номын санчид, Могод сумын нийтийн номын сангийн болон бусад соёлын албан хаагчдад мэргэжил арга зүйн заавар зөвлөгөө өгч ажиллалаа.   

ЗӨӨВРИЙН НОМЫН САН

Хүүхдийн заавал унших ном зохиолоор баяжуулсан зөөврийн номын санг сумын ЕБС-ийн сурагчид, хүүхэд залууст үзүүлэн танилцууллаа. 

УРАЛДААН ТЭМЦЭЭН: 

Танин мэдэхүйн хөгжөөнт тэмцээн,

түргэн хэллэг, 

Модон морь-хурдан дааганы уралдаан, 

чулуун дээр урлан зурах бүтээлч ажил зэрэг бусад хөтөлбөр тэмцээнд шалгарсан хүүхэд сурагчдад Хүүхдийн төв номын сангийн шагнал дурсгалын зүйлсийг гардууллаа.

ҮЗЭСГЭЛЭН 

Хүүхдийн төв номын сангийн номын үзэсгэлэн, Аймгийн музей, Бурхан халдун уул виртуал үзэсгэлэн зэргийг Могод сумын иргэд хүүхдүүдэд үзүүлж сонирхууллаа. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19