Dark Light
Нийгэм | 2023-10-06

М.Даваадорж хүрэл медаль хүртлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Жюү жицүгийн эрэгтэйчүүдийн 77 кг-д Мөнхтөрийн Даваадорж медалийн төлөө Сингапурын Ши Тиан Лимийг өчих мэхээр ялснаар хүрэл медаль хүртлээ. Ийнхүү Монголын багийн 15 дахь хүрэл, харин жюү жицүчдийн хувьд анхны медаль болж байна. 

М.Даваадорж таван жилийн өмнө “Жакарта 2018” Азийн Наадамд 69 кг-д хүч үзэж байв. Энэ жинд манай тамирчныг ялсан БНСУ-ын Коо Бон Чёл алт, Бахрейний Абдулла Мунфареди мөнгө, нөгөө хүрлийг нь АНЭУ-ын Махди Алавлаки нар хүртжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19