Dark Light
Нийгэм | 2023-10-07

ОУХБ-ын Ажилтны үйл ажиллагааны товчоо МҮЭ-ийн холбооны уулзалт боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

МҮЭ-ийн холбооны хөгжлийн хөтөлбөрийн асуудлаарх ОУХБ-ын Ажилтны үйл ажиллагааны товчоо МҮЭ-ийн холбооны уулзалт боллоо. Уулзалтад МҮЭ-ийн холбооны эмэгтэйчүүд, залуучууд, хяналтын хороо, ажлын албаны ажилтнууд оролцож “МҮЭ-ийн холбооны үйл ажиллагаа, цаашдын зорилт” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг болов. Тус уулзалтыг ОУХБ-ын Ажилчдын үйл ажиллагааны товчоо (ACTRAV)-ны Ази, Номхон далайн бүсийн байгууллага хариуцсан ахлах ажилтан Ариэл Кастро, 

Ази номхон далайн бүсийг хариуцсан ажилтан Ravi Ravinara Chanaka, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат нар нээлээ. 

Оролцогчдод Ази номхон далайн бүсийг хариуцсан ажилтан Ravi Ravinara Chanaka МҮЭ-ийн холбоотой хамтран ажиллах чиглэлийг тодорхой болгох зорилгоор Олон улсын туршлагаас хуваалцаж, мэдээлэл солилцсон юм. 

Оролцогчид МҮЭ-ийн холбооны үйл ажиллагаа, цаашдын зорилтын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, энэ хүрээнд МҮЭ-ийн холбооны хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгах саналыг танилцууллаа. 

Сургалтын төгсгөлд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат зохист хөдөлмөрийн хүрээний ҮЭ-ийн үйл ажиллагааны чиглэлийн модель загварыг танилцуулсанд талархаж байгаагаа илэрхийлж энэ нь МҮЭ-ийн цаашдын ажилд тус дэмтэй туршлага байсныг онцлоод ҮЭ-ийн зүгээс хүч хүрэхгүй томоохон ажлуудад туслалцаа хүсэхээ илэрхийлсэн юм. 

Харин Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Ажилчдын үйл ажиллагааны товчоо (ACTRAV)-ны Ази, Номхон далайн бүсийн байгууллага хариуцсан ахлах ажилтан Ариэл Кастро удахгүй болох тус байгууллагын хуралд энэхүү сургалтаас гарсан саналыг танилцуулахаа илэрхийлсэн юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19