Dark Light
Нийгэм | 2023-10-07

"Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулалтад ҮЭ-ийн оролцоо" сургалт болж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

МҮЭ-ийн холбоо, “Японы Олон Улсын Хөдөлмөрийн сан (JLAF)-ын дэмжлэгтэйгээр ХНХЯ-тай хамтран Дундговь, Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр, Өвөрхангай, Төв аймгийн Хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хорооны гишүүн, ҮЭ-ийн сонгуультан 80 хүн оролцсон сургалт, хэлэлцүүлгийг тус аймагт зохион байгуулж байна. 

Сургалтын эхэнд МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Рагчаа, JILAF-ын Ерөнхийлөгч Ясунобу Айхара, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Алимаа нар тус тус нээлтийн үг хэлж, Хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх талаар харилцан мэдээлэл солилцож, Хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах гурван талт салбар хорооны үйл ажиллагаа, дүрэм журам, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэхийн ач холбогдлыг онцлов.

Дундговь аймагт зохион байгуулагдаж буй тус сургалт, хэлэлцүүлгийн зорилго нь Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сумын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хороог хэрхэн үр дүнтэй ажиллуулах талаар үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж гарч байгаа дүрэм, журмуудын уялдаа, холбоог сайжруулах, тулгамдаж буй асуудал, хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх үйл ажиллагаанд ҮЭ-ийн оролцоог тодорхойлох, хөдөлмөрлөх эрхийн маргаанаар хийсэн судалгаа, эрхийн маргаан шийдвэрлэх бүтцийг цаашид хэрхэн сайжруулах талаар төлөвлөж байгаа ажлууд, үүнд нийгмийн түншүүдийн зүгээс анхаарах асуудлыг тодорхойлоход оршиж буй юм.

Оролцогчид:

- Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах өнөөгийн тогтолцоог сайжруулахад ҮЭ-ийн оролцоо, тулгарч байгаа бэрхшээл, шийдвэрлэх арга зам,

- Сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны үйл ажиллагаа, туршлага танилцуулга,

- Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах үйл ажиллагаанд ҮЭ-ийн төлөөлөн ажиллах гишүүнийг сонгох, баталгаажуулах, гомдол шийдвэрлэх үйл ажиллагаанд оролцоход анхаарах асуудал,

- ХЭМТК-ын бүрэн эрх, гомдол шийдвэрлэх үйл ажиллагааны процесс, гишүүдийг чадавхжуулах,

- Сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны бүрэн эрх, гомдол шийдвэрлэх үйл ажиллагааны процесс, гишүүдийг чадавхжуулах тухай илтгэл мэдээлэлтэй танилцаж, Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын болон Сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны дүрэм, журмыг хэрхэн сайжруулах талаарх төлөвлөгөө боловсруулах юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19