БИЛГИЙН ТООЛЛЫН 24
2023.10.08 / НЯМ ГАРАГ
НАМРЫН ДУНД ЦАГААГЧИН ТАХИА САРЫН
ТАВАН ШАР ШАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР
Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
Наран ургах, шингэх: 07.01-18.19
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Суудал: Огторгуй
Аргын тооллын 10 сарын 8, Адьяа гараг. Билгийн тооллын 24, Найралт эх одтой, шарагчин гахай өдөр. Өдрийн наран 7 цаг 1 минутад мандан, 18 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, нялхсын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Хүйтэн шүүдэр буух улирал (22ц 43м) эхэлнэ Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
АДМИН








Нийгэм




