Dark Light
Нийгэм | 2023-10-07

Хөвсгөл аймгийн баг эхний ялалтаа авлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын Үндэсний Бөхийн холбооны Үндэсний "Pepsi АЛТАН ЦОМ"-ын барилдааны 2-р улирлын 1-р шатны барилдааны тав дахь өдөр Хөвсгөл, Говь-Алтай аймгийн багууд учраа тааран барилдсанаас Хөвсгөл аймгийн баг 21-4-өөр эхний тойргийн ялалтаа авлаа. 

Хөвсгөл аймгийн багт улсын өсөх идэр начин Ч.Батчулуун /2/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан П.Хүрэлбаатар /1/ 

улсын начин Б.Даваа-Очир /5/, улсын начин Ц.Сандагдорж /4/, аймгийн арслан Э.Баасанжав /5/, аймгийн арслан М.Цэрэн /4/ нар нийт 21 даваа авсан бол Говь-Алтай аймгийн аймгийн хурц арслан Э.Даваажаргал /0/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан  аймгийн заан Б.Гаажадамба /0/, аймгийн арслан Б.Отгонбаатар /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Д.Ганцоож /1/, аймгийн арслан Я.Бумбаяр /1/, аймгийн арслан Д.Эрдэнэтулга /1/, аймгийн арслан Э.Дашдэмбэрэл /1/, нар нийт 4 даваа авчээ. 

Барилдсан бөхчүүд давааны мөнгөө авах бөгөөд ялсан баг 5.000.000 төгрөг, хожигдсон баг 1.000.000 төгрөгийн шагнал гардав. 

Өнөөдрийн барилдаанд Хөвсгөл аймгийн багийн дасгалжуулагчаар аймгийн арслан Л.Нямбаяр, Говь-Алтай аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин С.Багахүү нар ажилласан юм. 

Маргааш өдөр 12:15 цагаас Өмнөговь аймгийн баг Дархан-Уул аймгийн багтай барилдана. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08