Dark Light
Нийгэм | 2023-10-08

Цэрэг татлагад Төв аймгийн залуус идэвх өндөртэй байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төв аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас 2023 оны II ээлжийн цэрэг татлагыг Төв аймгийн 16 суманд зохион явуулж байна. 10 дугаар сарын 02-08-ны өдрийн байдлаар Зуунмод, Сэргэлэн, Аргалант, Баянхангай, Лүн, Заамар, Цээл, Угтаалцайдам, Баянцогт, Жаргалант сумдад цэрэг татлагын ажлыг зохион байгуулаад байна. 

Эдгээр сумдын 18-25 насны залуусын хамрагдалтын хувь өндөр байгаа бөгөөд цэргийн жинхэнэ албыг биеэр хаах хүсэл сонирхол урьд жилүүдээс нэмэгдсэн нь тэдний идэвх оролцоогоос харагдаж байв. Энэ үеэр эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлж хугацаат цэргийн алба хаасан сум сумын бэлтгэл үүрэгтнүүд дүү нартаа урам зориг өгч, цэргийн алба хаахын давуу талыг дурсаж байгаа нь онцлог юм. Энэ удаагийн цэрэг татлагаар Төв аймгийн залуус Зэвсэгт хүчин болон Дотоодын цэрэгт алба хаана.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19