Dark Light
Нийгэм | 2023-10-08

Б.Чойжилсүрэн сайдын цочир мэдэгдлүүд

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн үе үе чойжин бууж, эв хавгүй үгсээрээ иргэдээ гэрэл тасраад ирэх мэт, чийдэн буудаж шатах мэт гэнэт гэнэт цочоодог хүн төрөөд байна. Хаалганы ардаас цочоодог хүүхэд шиг зурагт үзэж суухад уулга алдтал цочоодог хүн. Хагас кокс түлшийг лабораторид туршина, иргэд өөрсдөө хянаж баталгаажуулна гэхийн оронд шууд туршилт хийнэ гэж туугаад хаясан. Хүмүүс бид туулай, харх, хулгана биш, тэгж яривал хүн байтугай амьтны эрхийг хүндэлж, хамаагүй туршихаа болж эхэлсэн гэж эсэргүүцэл өдөөгөөд хаясан. Харин өнгөрсөн 7 хоногт Ч.Чойжилсүрэн сайд ээлжит цочоолтоо хийж, “Энэ өвөл Нисэх, Яармаг, Налайх, чадвал Дархан, болохгүй бол Багануурт түлж үзэх юм байна, их том алдаа хийхээсээ өмнө нүдээрээ үзээд харчихъя” гээд аваад хаячихсан.  Нисэх, Яармаг, Дархан, Багануур, Налайхынхан бол том алдаа биш жижиг алдаа. Тэд юу яачихвал том алдаа хийхээсээ өмнө больчихно гээд л аваад хаячихлаа. Сайд нь үгээ олдоггүй болохоос мэргэжилтнүүдийн үзэж буйгаар түлш нь бол сайн, хотын утааг ялахад шалгарч туршигдчихсан арга юм билээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19