Dark Light
Нийгэм | 2023-10-08

"Дүрслэх урлагийн оны шилдэг бүтээл-2023" үзэсгэлэн дэлгэгдэнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Засгийн Газрын “Журам батлах тухай” 2006 оны 115 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу жил бүр зохион байгуулдаг “Оны шилдэг бүтээл 2023” үзэсгэлэн 2023 оны 10 дугаар сарын 11-23-ны өдрийг дуустал Монголын Уран Зургийн галерейн үзэсгэлэнгийн их танхимд дэлгэгдэнэ.

Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг шалгаруулж, улсын санд худалдан авах, уран бүтээлчдийг дэмжих, сурталчлах зорилго бүхий тус арга хэмжээг 2006 оноос зохион байгуулж, улсын санд дүрслэх урлагийн 147 бүтээлийг худалдан авсан байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19