Dark Light
Нийгэм | 2023-10-08

НӨАТ-ын гуравдугаар улирлын бүртгэлийн хугацаа өнөөдөр хаагдана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нэмэгдсэн өртгийн албан татварын / НӨАТ/ 2023 оны гуравдугаар улирлын төлбөрийн баримтын бүртгэлийн хугацаа өнөөдөр буюу аравдугаар сарын 8-ны 23:59 цагт хаагдана. Энэ хугацаанаас өмнө амжиж баримтаа системд бүртгүүлэн буцаан олголтын урамшууллаа авахыг татварын байгууллагаас санууллаа.

2023 оны 7, 8, 9 дүгээр сард худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа ebarimt системд бүртгүүлэх юм. Төлбөрийн баримтаар сугалаанд оролцож амжаагүй ч буцаан олголтоо авах боломжтойг ТЕГ тодотгов.

Хуулийн дагуу тухайн улиралд татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог. Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард багтаан олгох журамтай байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19