БИЛГИЙН ТООЛЛЫН 25
2023.10.09 / ДАВАА ГАРАГ
ХАВРЫН ДУНД ЦАГААГЧИН ТАХИА САРЫН
ДӨРВӨН НОГООН ЦАГААН ХУЛГАНА ӨДӨР
Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна
Наран ургах, шингэх: 07.02-18.17
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Суудал: Ус
Аргын тооллын 10 сарын 9, Сумьяа гараг. Билгийн тооллын 25, Үнэг одтой, цагаан хулгана өдөр. Өдрийн наран 7 цаг 2 минутад мандан, 18 цаг 17 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар зүүн зүгт одогсод мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
АДМИН








Нийгэм




