Dark Light
Нийгэм | 2023-10-09

“Соёлын сэргэлт 2023” аян Баян-Агт суманд боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Соёлын сэргэлт 2023” аяныг “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ БУЛГАН” уриатайгаар Булган аймгийн Баян-Агт суманд зохион байгууллаа. 1925 онд байгуулагдсан энэ сум хуучнаар Сайн ноён хан аймгийн Эрх гүний хошууны нутаг аж. Алдарт Хануйн рашаанаас гадна Цагаан гол, Багануурын гээд том жижиг олон рашаантай, гол нуур, бэлчир, гол дагасан хавцал гээд үзэсгэлэн бүрдсэн энэ нутагт соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой юм. 

НЭЭЛТ

"Соёлын сэргэлт-2023" багийнхан сумын Засаг дарга Л.Эрдэнэбилэгтэй уулзаж, аяны үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, сумын иргэдийг идэвхтэй оролцуулж байгаад талархал илэрхийллээ. 

Нээлтийн үйл ажиллагааг ИТХ-ын төлөөлөгч Н.Ганболд, Хүүхдийн төв номын сангийн хэлтсийн эрхлэгч М.Чимэдлхам нар нээж мэндчилгээ дэвшүүлсэн бол сумын Соёлын төвийн дэргэдэх Арвин бүжгийн хамтлаг Булган аймгийн дуучин хөтлөгч М.Мөнхзаяа, Д.Очирхуяг нар ая дуу, уран бүтээлээсээ толилууллаа. 

ШАГНАЛ

"Соёлын сэргэлт-2023" аяны хүрээнд,  тэргүүний уншигч хүүхдүүдэд шагнал гардууллаа. 12а ангийн сурагч Д.Энхчимэг, 8б ангийн сурагч О.Эрхсаран, 6д ангийн сурагч Г.Намуунтуяа нар 

“Тэргүүний уншигч-Д.Нацагдорж” тэмдэг, үнэмлэхээр  шагнууллаа. 

СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ИЛТГЭЛ, СУРГАЛТ

Хүүхдийн төв номын сангийн хэлтсийн эрхлэгч М.Чимэдлхам “Бүх нийтийн соёлын боловсрол” илтгэл уншиж, Хүүхдийн төв номын сангийн номын санч Г.Буянцэцэг "Ном уншихын ач тус", номын санч Ч.Амгаланбаяр "Мөрөөдөлдөө хэрхэн хүрэх вэ", сургалтыг тус тус зохион байгуулж, хүүхдүүдийн ирээдүйн зорилго мөрөөдлийн талаар дотно яриа өрнүүлэв.

МЭРГЭЖИЛ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ:

Хүүхдийн төв номын сангийн хэлтсийн эрхлэгч М.Чимэдлхам, Г.Буянцэцэг нар сумын болон ЕБС-ийн номын санчдад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. 

СОЁЛЫН ХӨТӨЛБӨР 

Хүүхдийн төв номын сангийн Зөөврийн номын сан, шинэ номын үзэсгэлэн гаргаж, хүүхэд багачуудад ном уншлагын үйлчилгээг дэлгэн үзүүллээ. 

Уламжлалт тоглоом наадгайг зааж тоглуулах, “Монгол ахуй” сэдэвт чулуун дээр зурах, “Бурхан халдун ууланд виртуалаар аялах зэрэг үйл ажиллагааг мөн зохион байгууллаа.  

УРАЛДААН ТЭМЦЭЭН: 

Ардын дууны уралдааныг зохион байгууллаа. Энэхүү уралдаанд 11-р ангийн сурагч М.Гүнжээ, 8-р ангийн сурагч Б.Энхчимэг, Б.Баяржавхлан

Монгол бичгээ хэн сайн мэдэх вэ? тэмцээнд Баян-Агт сумын ЕБС-ийн 8а анги 1-р байр, 

12а анги 2-р байр, 9б анги 3-р байрт  шалгарсан байна.

Мөн Open mic, “Хурдан даага” зургийн уралдаанд хүүхдүүд идэвхтэй оролцож мэдлэг чадвар сорин өрсөлдлөө.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19