Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны 9 дүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 10.1 хувь, өмнөх оны эцсээс 6.5 хувиар өсөж, харин өмнөх сараас 0.2 хувиар буурсан байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны 9 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 10.1 хувиар өсөхөд
- Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 17.4 хувь
- Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 6.8 хувь,
- Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 8.4 хувь,
- Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 4.2 хувь,
- Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааныбүлгийн үнэдүнгээрээ 8.2 хувь,
- Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 7.8 хувь,
- Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 18.2 хувь,
- Боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 16.8 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
АДМИН








Нийгэм




