Dark Light
Нийгэм | 2023-10-09

ГХЯ: Израил улсад манай улсын 200 гаруй иргэн байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Израил улсад одоогийн байдлаар манай улсын 200 гаруй иргэн байгаа бөгөөд монгол иргэдтэйгээ Анкарад суугаа ЭСЯ-наас холбоотой ажиллаж байна. Одоогоор үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас хохирсон иргэн байхгүй. Тус улсад онц байдал зарлаж нийтийн тээвэр, дэлгүүр, албан байгууллагууд ажиллахгүй, энгийн иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байгаа. Аюулгүй байдлын үүднээс томоохон авиакомпаниуд нислэгүүдээ цуцалж, хойшлуулж байна.

Иймд тус улсад оршин суугаа иргэддээ оршин суугаа газраасаа гарахгүй, олон нийтийн газраар зорчихгүй байх, Израилын талын холбогдох байгууллагаас энгийн иргэдэд өгч буй зөвлөмж, анхааруулгыг чанд даган мөрдөж, анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19