Dark Light
Нийгэм | 2023-10-09

Соёл Урлагийн Их Сургууль шилдгүүдээ шалгарууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Соёл Урлагийн Их Сургууль Дэлхийн багш нарын 29, Монголын багш нарын 57 дахь баярын өдрийн хурлаа хийж, 2022-2023 оны хичээлийн жилд хамтдаа бүтээсэн амжилт бүтээлээ дүгнэж шилдгүүдээ тодрууллаа. 

Оны шилдэг сургуулиар ТЕАТРЫН УРЛАГИЙН СУРГУУЛЬ

Оны шилдэг тэнхимээр Бүжгийн урлагийн сургуулийн НАЙРУУЛАХ УРЛАГИЙН ТЭНХИМ болон Радио, телевиз медиа урлагийн сургуулийн КИНО, ТЕЛЕВИЗИЙН ТЭНХИМ

Оны шилдэг судлаач багшаар Театрын урлагийн сургуулийн Ярих урлагийн тэнхимийн эрхлэгч Б.Даваа 

Оны шилдэг уран бүтээлч багшаар Хөгжмийн урлагийн сургуулийн Сонгодог урлагийн тэнхимийн багш А.Долгор 

Оны шилдэг зөвлөх багшаар Театрын урлагийн сургуулийн Найруулах, жүжиглэх урлагийн тэнхимийн багш Я.Билгүүнсар 

Оны шилдэг залуу багшаар Соёлын сургуулийн Соёлын үйлдвэрлэлийн тэнхимийн багш Н.Туул  

Оны шилдэг сурган хүмүүжүүлэгч багшаар Соёлын сургуулийн Соёлын үйлдвэрлэлийн тэнхимийн багш П.Арвинбаяр нар тус тус тодорлоо. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19