Dark Light
Нийгэм | 2023-10-09

“Монголын нууц товчоо”-г сонсдог драмын жүжиг болгон туурвисан СГЗ Ө.Рагчаасүрэн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Радио жүжгийн төрлийг шинэ шатанд хөгжүүлсэн, Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, зохиолч Ө.Рагчаасүрэнг бид онцолж байна. Ө.Рагчаасүрэн сэтгүүлч 2005 онд “Монголын нууц товчоо” сонсдог драмын жүжгийн бүтээл туурвижээ. Түүний бичиж найруулсан “Монголын нууц товчоо”  радио жүжиг Монгол, Англи хэлээр сонсогчдод хүрч, морьтон Монголчуудын түүх дэлхийн сонорт хүрчээ. 

Ө.Рагчаасүрэн сэтгүүлч “Хөсрийн өвсгүй цэцэрлэг”, “Байгаль ээжийн дуудлага” гэх мэт 16 радио жүжиг бичиж, Монгол түмний оюун санааг түүчээлсэн юм. Түүний “Байгаль ээжийн дуудлага” цуврал жүжиг 2008 онд   Нидерланд Улсад болсон Олон Улсын телевиз радиогийн уралдаанд “Шилдэг радио жүжиг”-ээр шалгарч байлаа. 

Ө.Рагчаасүрэн сэтгүүлч Монголын хөдөө орон нутгийн хамгийн анхны чөлөөт бие даасан “RGB” телевизийг 1995 онд Дархан хотод байгуулж, орон нутгийн телевизүүдийн эхлэлийг тавьж байсан юм. 

Тэрээр дэлхийн болон Монголын шилдэг уран зургуудын тухай эссэ, нийтлэл бичиж үүнийгээ 6 ном болгон хэвлүүлсэн байна.

Ө.Рагчаасүрэн сэтгүүлчийн бичсэн Иван Крамскойн “Танихгүй эмэгтэй”, 

Ц.Энхжин “Холбоо нуур”, 

Л.Гаваа “Кино механикч”, 

Павел Педатов “Анх удаа одонгоор шагнуулсан түшмэлийн өглөө” зэрэг сонгодог уран зургуудийн тухай танин мэдэхүй-уран сайхны нийтлэл урлаг сонирхогчдын анхаарлыг татсаар байна. 

2012 он “ПИКАССО ИРЛЭЭ” 

2015 “ӨЧИГДРИЙГ ХАЙРЛА” 

2019 “СОНГОДОГ УРАН ЗУРАГ” 

2022 Байгаль дэлхийгээ хамгаалах сэдэвтэй “УУТАН ХАЦАРТ” туужийн номоо хэвлүүлэн олон түмний хүртээл болгожээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19