Dark Light
Нийгэм | 2023-10-09

Ж.Ганбаатар: АИ-92 шатахууны нийлүүлэлт хэвийн болсон

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Шатахууны нийлүүлэлтийн асуудлаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл өглөө.

Тэрээр "Засгийн газраас есдүгээр сарын 20-ны өдөр ОХУ-аас шатахууныг хязгаарласан тогтоол гаргасан. Энэ тогтоолын дагуу дизель түлшийг хамруулахгүйгээр, АИ-92 бинзен хамрагдаж байна гэдгийг би хэлсэн. ОХУ-ын Думын дарга В.В.Володин Монголд ирээд АИ-92 бинзений хязгаарлалтад Монгол Улсыг хамруулахгүй байхыг амласан. ОХУ-ын Засгийн газрын тогтоол тийм амархан шийдэгддэг асуудал биш байна. Гэхдээ бид ажилласаар байгаад өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулж, АИ-92 шатахууны асуудал жигдэрсэн.

Өчигдөр гэхэд ОХУ-аас 92 вагон АИ-92 шатахуун орж ирсэн бол өнөөдөр 62 вагон орж ирсэн. Томоохон импортлогч болох "Петровис" болон "Шунхлай" компаниудад АИ-92 шатахууны нөөц байгаа. Зарим "Сод монгол" компанид нөөц байгаагүй. Ер нь хувийн хэвшил учраас заавал нөөцөө ханга гэж шаардах боломжгүй.

Өнөөдрөөс бүх зүйл жигдэрч байгаа. ОХУ-аас Монгол руу түлш ачигдахгүй долоо хоноход энд улаан гэрэл асдаг. Та бүхэн санаж байгаа бол. Бид хангалттай нөөцтэй байсан учраас 20 хоног тэслээ. Уржигдраас эхлээд 92 орж ирсэн учраас ард иргэдийг тайван байгаарай гэж хэлье" гэлээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19