Dark Light
Нийгэм | 2023-10-10

“Соёлын сэргэлт-2023” аян Баянцагаан суманд боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Соёлын сэргэлт-2023” аяны хүрээнд Чингис хаан Үндэсний музей / Chinggis Khaan National Museum нь Төв аймгийн Соёл урлагийн газар, Монгол туургатан театр-тай хамтран тус аймгийн 26 сумдад 18 мянган иргэнд соёлын үйлчилгээг хүргэн ажиллалаа. Аяныг хоёр үе шаттайгаар явуулж, соён гэгээрүүлэх илтгэл, урлаг, соёлын үйлчилгээ, орон нутгийн соёлын байгууллагыг мэргэжил арга зүйгээр хангаж, соёлын өвийг хадгалж хамгаалах, түүнд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг бий болгох, иргэдэд соёл, урлагийн үйл ажиллагааны хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг, түүнчлэн хүүхдийн соёлын боловсролд зориулсан тусгай хөтөлбөрүүд хэрэгжүүлж, 2023 оны есдүгээр сарын 14-ний өдөр XX зууны хурдны манлай хүлэг морьдын өлгий нутаг Баянцагаан суманд “Соёлын сэргэлт-2023” аяныг амжилттай өндөрлүүллээ.  

Аяны хаалтын ёслолын үйл ажиллагаанд Соёлын яамны УУББХЗГ-ын дарга, МУУГЗ Б.Сэргэлэн, “Соёлын сэргэлт 2023” аяны төвийн бүс хариуцсан нарийн бичгийн дарга Я.Гэрэлцэцэг, СБХЗГ-ын мэргэжилтэн, “Соёлын сэргэлт 2023” аяны ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Б.Алтанцэцэг, ЗГХА-СУГ-ын бүх нийтийн соёл, урлаг, уран бүтээлийн хэрэгжилтийн газрын дарга С.Дэлгэрмаа тэргүүтэй төр, захиргааны байгууллагуудын мэргэжилтнүүд,Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, ИТХ-ын төлөөлөгч Д.Энхбат, Баянцагаан сумын Засаг дарга Д.Хүрэлбаатар, ИТХ-ын тэргүүлэгчид, бусад албан хаагчид, Төв аймгийн Соёл, урлагийн газар-ын хамт олон,  МУГЖ, дуурийн дуучин С.Мөнгөнцэцэг, “Монгол туургатан” театрын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ, Төв аймгийн нийт сумдын Соёлын төвийн эрхлэгч нар, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчид болон сумын иргэд хамрагдлаа. 

НЭЭЛТ

“Соёлын сэргэлт-2023” аяны Төв аймаг дахь хаалтын ёслолын арга хэмжээг нээж, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, МУУГЗ Б.Сэргэлэн нар “Алсын хараа- 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд Соёлын яамнаас өрнүүлж буй тус аяны хэрэгжилт, үр дүнг иргэд, олон нийтэд танилцуулав. Мөн Төв аймгийн 26 сумын Соёлын төвийн эрхлэгч нарт талархал гардууллаа.

“СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023” СЭДЭВТ АЖЛЫН ТАЙЛАН, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

“Соёлын сэргэлт-2023” аяныг Төв аймагт хэрэгжүүлэх Ажлын хэсгийн ахлагч, ЧХҮМ-н ЗУХ-ийн дарга, МУҮГА Д.Нямжав тус аяны хэрэгжилт, үр дүнг нэгтгэн тайлагнав. 

Тус аяны I үе шатанд 16 сумын 7000 гаруй иргэнээс авсан судалгааны үр дүнгээр “Төв аймагт хэрэгжүүлсэн ЧХҮМ-н “Соёлын сэргэлт-2023” аяны тайлан, үр дүн, цаашид хийх ажил” сэдэвт хэлэлцүүлэг зохион явуулж, модератороор БОНХМХ-ийн дарга Д.Эрдмаа, панелистаар Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, МУУГЗ Б.Сэргэлэн, Төв аймгийн СУГ-ын дарга Б.Тунгалаг, 

ЧХҮМ-н захирал, Академич С.Чулуун, ЗУХ-ийн дарга Д.Нямжав нар оролцож, соёлын салбарт тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцэв.  

НҮҮДЛИЙН ҮЗЭСГЭЛЭН, ТОГЛОЛТ 

Төв аймгийн “Монгол туургатан” театрын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ, МУГЖ С.Мөнгөнцэцэг нар урлагийн тоглолтоо толилуулан, ЧХҮМ-гээс Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч нарт гадны улс орнуудаас дурсгасан бэлэг дурсгалын зүйлсээс бүрдсэн түр үзэсгэлэн, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн танилцуулга, худалдаа, AR, VR үзүүллэг, Төв аймгаас төрөн гарсан алдартнуудын 50 гаруй гэрэл зургийн цомгийг дэлгэн үзүүлж сонирхууллаа. 

СУРГАЛТ, БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР

Баянцагаан сумын цэцэрлэг, ЕБС-ийн сурагчдын дунд боловсролын хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж, сургагч багш нар Соёлын төвийн ажилтан, албан хаагчдад мэргэжил арга зүйн сургалтыг зохион байгуулж, орон нутаг судлах танхимд зориулж үзмэрийн хадгалалтын орчинг сайжруулах мөөгөнцрийн эсрэг, чийгийг баригч, үнэр дарагчийг хүлээлгэн өглөө.

СОЁЛЫН ӨВИЙГ ӨВЛӨН УЛАМЖЛАГЧДЫН ТЭМЦЭЭН, ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА 

Монгол Улсын соёлын биет бус өвийн 7 ай савын нэг болох “Уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай, уриа дуудлага”-д багтах “Дэмбээ”-ний өв соёлыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий “Дэмбээ мэдэх үү, хө” тэмцээн,    

Монголчуудын уламжлалт адуу маллах арга ухааныг өвлөн суралцаж, морины тоног хэрэгсэл, уналга эдэлгээ, уламжлалт ахуй соёлоо түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй хүүхэд залуучуудын дунд “Хос морьтон шалгаруулах” тэмцээнийг тус тус зохион байгуулав.

Түүнчлэн Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор орон нутгийн иргэдийн дунд арьс ширэн эдлэл, мал аж ахуйн тоног хэрэгсэл, Монгол гэрийн оосор бүч зэрэг гар аргаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг гадаад талбайд зохион байгууллаа. 

АРДЫН АВЬЯАСТНУУДЫН НЭГДСЭН ТОГЛОЛТ 

Гадаа талбайд Төв аймгийн бүх сумдын Соёлын төвийн эрхлэгч нар, ардын авьяастнууд, хүүхэд багачуудын төлөөлөл оролцсон урлагийн нэгдсэн “Гала” тоглолтыг нийт үзэгчдэд толилуулав. 

“ХХ ЗУУНЫ МАНЛАЙ ХУРД” МУЗЕЙГ ТАНИЛЦУУЛАВ 

Музейн тухай хуулийн 6.2-т заасан чиг үүргийн хүрээнд ЧХҮМ нь Баянцагаан суманд “XX зууны манлай хурд” музейг шинээр байгуулж үзмэр, үзүүллэгийн үзэл санааг боловсруулан, загвар дизайн гаргаж дэглэн, дижитал технологийг нэвтрүүлэн, мэргэжил арга зүйгээр ханган ажилласан юм. Тус музейг иргэд, олон нийтэд тайлбартайгаар танилцуулан үзүүллээ.       

СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023 аяны төгсгөлд “Төв сайхан нутаг бидний бахархал” үдшийн цэнгүүнийг Төв аймгийн СУГ, мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчид, МУГЖ С.Мөнгөнцэцэг, MУСТА А.Андрей нартай хамтран амжилттай зохион байгуулснаар үйл ажиллагаа өндөрлөлөө. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19