Dark Light
Нийгэм | 2023-10-10

Сураггүй алга болсон иргэний цогцсыг нуураас олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Архангай аймгийн ...... сумын Хорго багийн “Тахилт” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 185 км, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км/-т Тус сумын харьяат иргэн Г нь 9 сарын 29-ний өдрийн 02:00 цагийн орчим согтуугаар гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд “Дагиналтай” нуурын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 9 сарын 29-ний өдрийн 05:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид тус сумын харьяат иргэн Г/38 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 10 сарын 09-ний өдрийн 08:00 цагаас эхлэн зохион байгуулж мөн өдрийн 16:00 цагт “Дагиналтай” нуурын эргээс 200 метр зайд, 5 метрийн гүнээс цогцсыг олж гарган сумын Цагдаагийн тасагт шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19