Dark Light
Нийгэм | 2023-10-10

Намын бүртгэлтэй холбоотой өргөдлүүд ирүүлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Иргэдийн Оролцооны Нэгдэл нам (ИОНН)-ын дарга Ц.Оюунгэрэлээс Улсын дээд шүүхэд 2023 оны 10 дугаар сарын 9-ний өдөр өргөдөл ирүүлэв.

Уг өргөдөл нь “Иргэдийн Оролцооны Нэгдэл намын Төлөөлөгчдийн танхимын 2023 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 8 дугаар хурлаар намын дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх” агуулгатай байна.

Мөн Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын дарга Ц.Гантулгаас “тус намын 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 3 дугаар Их хурлаар намын нэрээ ШИНЭ нам болгож өөрчилснийг улсын бүртгэлд бүртгүүлэх” өргөдлийг ирүүлжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19