Боловсролын ерөнхий газар, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж буй ментор багш бэлтгэх үе шаттай сургалтуудын нэг дүгнэлт сургалт хийх үйл ажиллагаа 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотноо эхэллээ.
XXI зууны багшлахуйн цогц чадамж, чанартай арга зүйн зарчмуудад тулгуурлан багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах менторчлолын итгэлцлийн гэрчилгээ олгох зорилго бүхий энэ удаагийн сургалт, үйл ажиллагаанд “Ментор багш”-аар бэлтгэгдэж буй нийслэл, орон нутгийн сургууль, цэцэрлэгийн багш, удирдах ажилтан, Боловсролын ерөнхий газар болон нийслэлийн боловсролын газрын мэргэжилтнүүд хамрагдаж байна.
- “Ментор багш”-аар бэлтгэгдэж буй багш нар нийслэлийн БГД-ийн Эрдмийн-Өргөө цогцолбор, ЧД-ийн 24, ХУД-ийн 52 дугаар сургууль, БЗД-ийн 32 дугаар цэцэрлэгийн багш нарын хичээлд “Чанартай арга зүйн зарчим”-д тулгуурласан арга зүйгээр хичээл ажиглана.
- Хичээлийн хэлэлцүүлгийг Олон улсын ментор багшийн эрхтэй багш нар хамтран зохион байгуулна.
- Менторчлолын итгэлцлийн шалгуурыг хангасан багшид “МЕНТОР БАГШ” гэрчилгээ олгох юм.
АДМИН








Нийгэм


