Шинэс
Үрийг 9-10 сард цуглуулж болно. Боргоцой нь боловсорсноосоо хойш 1-3 жил мөчир дээрээ байдаг тул түүхдээ шинээр боловсорсон хар хүрэн өнгөтэй 2,5-4 см урт боргоцойг түүх хэрэгтэй. Хадгалалт 4-5 жил.
Хуш
Үрийг манай орны нөхцөлд 8-9 дүгээр сард боргоцойг түүж, түүнийг дахин боловсруулах замаар ялгаж авна. Хадгалалт 1-2 жил.
Нарс
Боргоцой нь 4-6 см урт, 2-3 см өргөн байдаг. Нарсны боргоцой түүж бэлтгэх ажлыг 11-р сараас 4-р сар хүртэл явуулж болно. Хадгалалт 4-5 жил.
Хус
Хусны үр нь жижигхэн самрын хэлбэртэй байдаг. Хоёр жижигхэн далавчтай, модноос ээмэг мэт дүүжлэгдэн байдаг 8-9 сард боловсорч гүйцэх ба тэр даруйдаа унаж салхиар тардаг учир түргэн хугацаанд түүх хэрэгтэй. Хадгалалт 1-2 жил.

Гацуур
Үрийг 9-10 сард цуглуулна. Гацуурын боргоцой нь гонзгой бөөрөнхий хэлбэртэй 10-15 см урт, 3-4 см зузаан байдаг. Хадгалалт 3-4 жил.
Улиас
Улиасны үр нь 6-8 сард боловсорч гүйцэхийн хамт сав нь ангайж, дотроос нь нэг талдаа цагаан хөвөн бүхий жижиг үрүүд агаарт нисэн гардаг болно. Иймд дөнгөж үрийн сав ангайхын хамт үр түүвэрлэлтийн ажлыг явуулах хэрэгтэй.Түүгээд шууд тарина.
Жодоо
Боргоцой нь 5-9 см урт, 2-4 см өргөн зуувандуу бортгон хэлбэртэй. Үр нь 5-7 мм, далавч нь 8-12 см урт, урвуу өндгөн хэлбэртэй, цайвар хүрэн, шаргал өнгөтэй байна. Үр нь 9-р сард боловсорч гүйцдэг . Үр түүх хугацаа 9-10 сар. Хадгалалт 2 жил
Хайлаас
Хайлаасны үр 5-6 дугаар саруудад боловсорч гүйцнэ. Үр нь боловсорч гүйцсэнээс хойш 5-7 хоногийн дотор хурааж авах хэрэгтэй. Хадгалалт 1 жил.
Монос
Монос нь 6-р сарын эхээр цэцэглэдэг. Цэцэглэлтийн хугацаа дунджаар 15 орчим хоног үргэлжилдэг. Жимс нь 8-р сард бүрэн боловсордог. 8-9 дүгээр сард үр жимсийг түүнэ.
АДМИН








Нийгэм


