Dark Light
Нийгэм | 2023-10-11

Рубкона суурины сургуулийн гадна талбайд 14 ширхэг тоглоом байрлуулжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний 12 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж, хүлээсэн үүргээ амжилттай гүйцэтгэж байна. Монгол цэрэг хэмээх нэрээр овоглон нэгэн хамт олон болсон дайчдын маань сэтгэлээс ундарч, гараар бүтээгдсэн, хөлс хүч шингэсэн олон ажил энд биеллээ олж, үйлс зорилго нэгт олон орны дайчдын тэргүүн эгнээнд манлайлж явна. 

“Өмнөд Суданы ирээдүй болсон хүүхдүүд” төслийг хэрэгжүүлсэн бөгөөд нэгдүгээр үе шат Рубкона суурины охидын сургууль, хоёрдугаар үе шат нь цэргийн багийн хариуцлагын бүсэд орших Париан сууринд зохион байгуулагдсан бол энэ удаагийн гуравдугаар үе шатыг энэ сарын 7-ны өдөр Бентью суурины “Тусгаар тогтнол” төв цэнгэлдэхийн гадна талбайд орон нутгийн иргэд, хүүхэд багачуудын дунд хүмүүнлэгийн ажиллагааг зохион байгуулж явууллаа. 

Уг ажлын хүрээнд тус талбайд 14 төрлийн хүүхдийн тоглоомыг хийж байршуулан хүлээлгэн өгсөн бол үүний дараа дунд сургуулийн насны хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл, буддаг ном, ахлах ангийн хүүхдүүд, эмэгтэйчүүд охидод хувцас хэрэглэл, нэн шаардлагатай эм, тариа, ороох боох материалыг хандивласан юм. 

Энэ төслийн нээлтэд БНӨСУ-ын Урлаг, соёл, залуус, спортын яамны Юнити муж дахь төлөөлөгч ноён Петер Поут Жич, орон нутгийн хөл бөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч Чахан Чан Лью бусад холбогдох албаны төлөөлөгчид, Юнити секторын штабын офицерууд,  олон улсын хүмүүнлэгийн байгууллагын ажилчид, орон нутгийн иргэд, хүүхэд багачууд өргөнөөр оролцсон юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19