Dark Light
Нийгэм | 2023-10-11

"Багшийн туслах" ухаалаг платформыг туршиж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Боловсролын ерөнхий хууль шинэчлэгдэн батлагдсантай холбоотой Боловсролын салбарт 6 чиглэлээр шинэчлэл эхлүүлсэн. Түүний нэг Цахим шилжилт, Багшийн хөгжил чиглэлүүдийн хүрээнд хэрэгжүүлж байгаа "Багшийн туслах" ухаалаг платформ юм. 

Тус платформын хөгжүүлэлтийн эхний шат дуусаж, туршилтын үйл ажиллагааг Нийслэлийн 4 сургуулийн 1-5 дугаар ангийн 141 багшийг хамруулан зохион байгуулж байна. 

Туршилтын явцтай танилцаж, багш нартай уулзан ололт амжилт, анхаарах зүйлсийг сонсох ажлыг тасралтгүй хийж байна. Туршилт 11 дүгээр сарын 1-нд дуусаж, багш бүрийн гар дээр хүрэх юм.

Уг платформ нь заах арга зүйн шинэ хосолсон хэлбэрүүдийг эзэмшүүлэн багшлах ур чадварыг шинэ шатанд гаргах, хамгийн сүүлийн үеийн сургалтын агуулгыг багш бүр хичээлдээ ашиглах боломж олгох, багш нарын өдөр тутмын ачааллыг бууруулах зэрэг боловсролын чанар, хүртээмжийн ялгаатай байдлыг богино хугацаанд арилгахад чухал үүрэгтэй гэж үнэлж байна. 

Түүнчлэн багш ажлын байрандаа тасралтгүй хөгжихөд нь зориулсан сургалтын модулиуд, ажлаа үр дүнтэй хийх мэргэжлийн зааварчилгаа гээд шинэлэг олон функцүүдийг агуулах юм.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19