Dark Light
Нийгэм | 2023-10-11

Хэнтий, Сэлэнгэ аймагт хээрийн түймэр гарчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн “Сэвсүүлийн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 183 км-т, сумын төвөөс хойд зүгт 15 км-т/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10 сарын 10-ны өдрийн 14:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн, хайх аврах бүлгийн алба хаагчид нутгийн иргэдтэй хамтран тус өдрийн 15:41 цагт хээрийн гал түймрийг цурамд оруулж, 16:33 цагт бүрэн унтрааж холбогдох албаныханд хүлээлгэн өгсөн. Түймэрт урьдчилсан байдлаар 6 га орчим талбай шатсан байна.

Мөн Хэнтий аймгийн Дадал сумын Агац багийн “Бор хоолойн даваа" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 270 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 25 км-т/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10 сарын 10-ны өдрийн 16:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Норовлин суманд ажиллаж байсан Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32, 42 дугаар ангийн алба хаагчид мөн өдрийн 20:00 цагт хээрийн гал түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар түймэрт 700 га орчим талбай шатжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19